Ажилтнуудын нийгмийн халамж

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнууддаа үзүүлэх нийгмийн халамж, тэдний өмнө хүлээх компанийн үүрэг хариуцлага байдаг. Манай хүний нөөцийн бодлого нь ажилтнуудын нийгмийн халамж болон хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгож, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллахад оршино.

Үүнд:

  • Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай хуулийн дагуу ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд ажилд орсон өдрөөс эхлэн хамруулна.
  • Цалин хөлсийг Монгол улсад өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулийн дагуу хугацаандаа олгогдоно.
  • Компанид тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилтнуудад удаан жилийн нэмэгдэл цалин олгоно
  • Компани ажилтныг ажил, үйлчилгээгээ хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангана.
  • Кабелийн телевизийн үйлчилгээний сарын хураамжаас бүрэн чөлөөлөгдөнө.
  • Ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын дадлага туршлага олгох, сургалтыг тогтмол явуулдаг.
  • Жил бүр 2 ажилтанд орон сууц олгодог.
  • Ажилтнуудыг эрүүл мэндийн байнгын иж бүрэн үзлэг оношлогоонд хамруулдаг /жил бүр үнэ төлбөргүй/
  • Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор урлаг спортын наадмыг жил бүр зохион байгуулдаг.
  • Эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлгүй техник, технологи ялангуяа харилцаа холбоо, технологийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, түүн дээр ажиллах нөхцөлөөр ханган ажиллаж байна.