Асуулт хариулт

1. Тоон кабелийн телевизийн үйлчилгээ гэж юу вэ?

Тус үйлчилгээ нь Сансар кабелийн хэрэглэгчид тоон сувгийн хүлээн авагчаар дамжуулан одоо үзэж буй аналоги сувгууд дээрээ нэмж дэлхийн хэмжээний тоон сувгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх шинэ үйлчилгээ юм.

2. Тоон кабелийн телевизийн үйлчилгээний хэрэглэгч болоход юу хэрэгтэй вэ?

Шинээр гэрээ байгуулах тохиолдолд 70120000 70001155 дуудлагын төвийн утсанд холбогдон шугам боломжтой эсэхийг шалгуулан шугам боломжтой тохиолдолд гэрээр очиж гэрээг байгуулна. Өмнө нь энгийн кабелийн үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчид нэмэлт утас татах шаардлагагүй зөвхөн тоон системийн хүлээн авагчийг үнэ төлбөргүй суурилуулж өгнө. Барьцаа төлбөр авна. Гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхтэйгээ байна.

3. Тоон кабелийн телевизийн үйлчилгээний давуу тал нь юу вэ?

  • PAL, NTSC формат бүхий зурагтанд тохирч ажилладаг
  • Дуу дүрсний бодит сайжралтыг мэдрэх боломжтой
  • Үйлчилгээний найдвартай байдал, хурдан шуурхай засвар үйлчилгээ

4. Үйлчилгээний гэрээг ямар хугацаагаар хийх вэ? Хэрхэн сунгах вэ?

Манай аналоги үйлчилгээний гэрээ 1 жил, тоон телевизийн үйлчилгээний гэрээ 1 жил 6 сар байдаг ба хэрэв гэрээ байгуулагч аль нэг тал гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор ямар нэгэн гэрээ цуцлах тухай санал ирүүлээгүй бол гэрээг дахин 1 жилээр сунгагдсанд тооцно.

5. Шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?

Гэрээ хийх тохиолдолд дараахь баримт материалыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

Айл өрх: Иргэний үнэмлэх

Албан байгууллага: Албан байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулж буй ажилтны иргэний үнэмлэх

Төлбөр: Холболтын хураамжийг бэлдэнэ.

Үнэ тариф:

Тоон хүлээн авагч 0₮ Барьцаа 20000₮
Холболтын хураамж 25 000₮
/100 суваг/ 12 000₮
НӨАТ орсон болно. Эхний сар үнэгүй

6. Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

“Сансар кабель” ХХК-ий байранд өөрийн биеэр ирж төлбөрөө бэлнээр болон банкинд орон сууцны төлбөрөө төлөхдөө хамт төлж болно.

Банк
Дансны дугаар
Хаан банк5015049308
Төрийн банк102100001026
Худалдаа хөгжилийн банк499003773
Голомт банк1102030707

7. Хэдэн цаг хүртэл төлбөр хүлээн авдаг вэ?

Манайх ажлын өдөр 09.00- 19.00 цаг Бямба, Нямд 10.00-18.00 цаг хүртэл төлбөр хүлээн авна.

8. Гэрээгээ цуцалж байгаа бол яах вэ?

Та гадаад явах болсон, өөр газар луу нүүх болсон, цаашид дижитал кабель ашиглах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон байж болно. Энэ тохиолдолд гэрээ цуцлах болсон өргөдөл (маягтаар)-ийг бөглөж, гэрээгээр хүлээн авсан тоног төхөөрөмжөө буцааж өгнө.

9. Холболтын хураамжид бусад тоног төхөөрөмжийн үнэ багтсан байдаг уу?

Тоон телевизийн хэрэглээнд шаардлага бүхий тоног төхөөрөмжийг хэрэглэгчтэй хийсэн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр суурилуулж өгдөг учир эдгээр нь холболтын хураамжид хамаарахгүй.

10. Тоон кабелийн телевизийн эрхээ түр хугацаагаар хаалгаж болох уу?

Хэрэглэгч хүсэлт гаргаж, түр хугацаагаар хаалгаж болно. Түр салгалтын төлбөр сард 5000₮ байна.

11. Хэрэглэгч болсныхоо дараагаар үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо хэнд гаргах вэ?

Та үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо дараах байдлаар мэдэгдэж болно. Үүнд: Үйлчилгээний төв байранд ирж үйлчилгээний ажилтанд хандаж бичгээр өргөдөл гаргах мөн үйлчилгээний лавлах утсанд хандах. Лавлах утас: 7000-1155, 70120000

12. Тоон хүлээн авагч төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдолд хэнд хандах вэ?

Та үйлчилгээний лавлах утсаар (7000-1155)операторуудтай шууд холбогдон техникийн зөвлөгөө авах бүрэн боломжтой.