Боловсрол тв

09.11 2015

Боловсрол телевиз уран бүтээлийн 7 редакци, 125 хүний бүрэлдэхүүнтэй ба нийгмийн боловсрол, танин мэдэхүйн сэдэвтэй нэвтрүүлгүүдийг дагнан бэлтгэж, өглөө 08 цагаас орой 24 цагийн хооронд орон даяар эфирээ цацан явуулж байна. 2008 оны 2 сард Хэвлэлийн Хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Боловсрол Телевизийн үзэгчдийн хүртээмж нь Улаанбаатар хотод 45 хувь, хөдөө орон нутагт 68 хувь гарсан байна. Тус телевизийн гол зорилго нь Монгол Улсын иргэдийн боловсролын асуудалд өөрсдийн хувь нэмрийг бодитойгоор оруулж, нийгмийн хөгжил дэвшилд гол анхаарлаа хандуулах явдал юм.
Ийгл Бродкастинг компаний мэдээний үйл ажиллагаа нь Үнэн зөв, Шударга, Итгэмжтэй, Зарчимч, Хараат бус болон Чөлөөт байх хэмээх үндсэн зарчмууд дээр тулгуурладаг. Анх 1994 онд Монголын Телевизийн Компани(MBC), Америкийн ашгийн бус байгууллага болох Among Foundation – тай хамтран багуулагдсан телевиз юм. 2002 оноос хойш Америкийн иргэн болох Том Терри Монголын Телевизийн Компани(MBC) мөн Ийгл телевизийг удирдан ажилж байна.

Онцлох хөтөлбөрүүд:
• Нууц биш нууц
• Football Talk; NBA Talk
• Монгол Бахархал