Г.Ачит: “Сансар кабель” компанийн тоон телевизийн ертөнцөд тавтай морил

03.24 2013

г. ачитМэдээллийн даяарчлалын нийгэм болох XXI зуунтай монголчууд хөл нийлүүлэн алхах гэж шинэ, содон бүхнийг санаачилж, даган дуурайж байна. Өнөөдөр бид өндөр хурдны интернэтээр аялж, хүссэн мэдээллээ авахаас гадна ертөнцийн өнцөг булан бүрт байгаа танилтайгаа дуртай цагтаа харилцдаг болсон. Учир нь мэдээллийн технологийн салбарын хөгжил өдөр, цаг, минутаар хэмжигдэж, асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй юм. Үүнийгээ дагаад ч Монголын телевизүүд асар хурдацтайгаар хөгжиж байгаа. Үүний тод жишээ нь “Сансар кабель”компанийн тоон телевизийн хүлээн авагч юм. Уг төхөөрөмжөөр дамжуулан бид олон сувгийг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авах боломжтой болоод буй. Тус компани нь тоон системийг Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү үйлчилгээний талаар “Сансар кабель” ХХК-ны маркетингийн менежер Г.Ачиттай ярилцлаа.

- Тоон телевизийн хүлээн авагчийн талаар тайлбарлахгүй юу?

Хэдэн жилийн өмнө “Бүх нийтийг компьютержуулэх аян” хэрэгжиж байсан шиг өнөөдөр Монголд бүх нийтийг шинэ үеийн телевизээр хангаж аналоги системээс тоон системд шилжих аян өрнөж байгаа билээ. Айл болгон өндөр нягтралын “Full HD” гаралт бүхий LCD зурагт худалдан авч ханандаа өлгөснөөр техникийн дэвшлийг бүрэн мэдэрч байна гэвэл өрөөсгөл ойлголт. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий LCD, LED, Mirror TV-ийг гэртээ тавьчихаад хүссэн кино, нэвтрүүлгээ өндөр нягтралын HD форматаар үзэж чадахгүй сууж байгаа бол интернэтэд холбогдоогүй компьютер тавьчихаад тетрис тоглож, текст шивэх төдийхнөөр ашиглаж буйтай адил юм. Тиймээс бидний нэвтрүүлээд байгаа тоон телевизийн хүлээн авагчийг өөрийн зурагтанд холбосноор хүссэн мэдээллээ хамгийн өндөр нягтралтайгаар буюу одоо үзэж байгаагаасаа тав дахин илүү чанартайгаар хүлээн авч үзнэ гэсэн үг.

Тодруулбал, тус үйлчилгээ нь “Сансар кабель” компанийн хэрэглэгчид тоон телевизийн хүлээн авагчаар дамжуулан одоо үзэж буй аналоги сувгууд дээрээ нэмж дэлхийн шилдэг сувгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх шинэ үйлчилгээ юм. Монголын кабелийн телевизийн зах зээлд дийлэнх хэрэглэгчид анологи сигналаар кабелийн телевизийн үйлчилгээг авдаг. Өнөөдөр дэлхий нийтээрээ радио телевизийн тоон системд шилжиж аналоги сигналыг дамжуулахыг зогсоож байна. Энэ нь дижитал төхөөрөмжгүй телевиз ямар ч сувгийг хүлээж авч чадахгүй болно гэсэн үг. Америкт 2009 оноос хойш бүх шинэ телевиз дижитал тохиргоотойгоор зарагдаж эхэлсэн бөгөөд дижитал TV-ийн сигнал нь уламжлалт КаТв-ийг бодвол дүрс болон дууны хувьд илүү сайн чанартай байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү төхөөрөмжөөр дамжуулж хэрэглэгчид HD сувгуудыг хүлээн авна.

- Тэгэхээр HD дүрс, HD суваг гэсэн ойлголтууд яригддаг. Үүнийг хүмүүс сонсч байсан ч тодорхой мэдээлэл хомс байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

HD суваг гэдэг нь өөрийн нэвтрүүлэг, контентуудыг HD технологийн тоног төхөөрөмжийг ашиглан бэлтгэж нэвтрүүлгээ цацаж буй телевизийн сувгууд юм. HD сувгуудын тухай илүү дэлгэрэнгvй ойлголттой болохын тулд HD форматын талаар тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. HD гэдэг нь High-definition гэдэг үгийн товчлол бөгөөд 1930 оноос хойш энэ нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь телевизийн нэвтрүүлгийг олон өнгөний ялгарал, тод тунгалаг дүрс, өндөр чанарын dolby surround дуугаралттайгаар хүргэх боломжийг олгодог дэвшилтэт технологи юм. Өндөр нягтралын НD дүрс гэдэг бол 1080 пиксел нягтралтайгаар дуу, дүрсийг бодит мэт дамжуулах, дэлхийн шинэ технологуудын нэг юм. Аналоги системээс дижитал системд шилжиж байгаа өнөө үед дэлхийн шилдэг сувгуудыг HD гаралтаар дуу дүрсний бодит мэт сайжралтайгаар “Сансар кабел”-ийн телевизийн хэрэглэгчид хүлээн авч үзэх боломжтой болсон юм.

- Энэхүү төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэдэн суваг үзэх боломжтой вэ?

Бидний хэрэглэгчдэд хүргэх телевизийн сувгууд нь үзэгчдийн сонирхон үзэх дуртай дэлхийд нэр хүндтэй дуу, дүрсний өндөр чанартай сувгууд бөгөөд бид хэрэглэгчдээ дэлхийн шилдэг 90 гаруй сувгийг дижитал буюу тоон системийн төхөөрөмжөөр дамжуулан хүргэж байна. Аналоги системээс тоон системд шилжсэнээр дуу, дүрсний өндөр нягтаршилтай телевизийг хүлээн авч үзэхээс гадна ганц телевиз биш олон талын бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой. Манайх хэрэглэгчиддээ сонголт хийх боломж олгох үүднээс сансар, энгийн, шилдэг гэсэн гурван багц гаргасан. Сансар багц нь 70, энгийн нь 78, харин шилдэг багц нь 94 сувагтай.

- HD сувгуудыг дамжуулж буй энэхүү хүлээн авагчын давуу тал нь юу вэ?

Хэрэглэгчид олон чанартай сувгийг хүлээн авахаас гадна олон давуу талтай. Тухайлбал, энэхүү төхөөрөмждөө UBS 2.0 гадны төхөөрөмж холбон, flash disk залган хүссэн телевизийн нэвтрүүлэг, киног бичиж авна. Мөн өөрийн үзэх дуртай сувгуудын цэсийг үүсгэх боломжтой зэрэг олон давуу тал бий. Манай компанийн зах зээлд нийлүүлэх тоон сувгийн хүлээн авагч нь дуу, дүрсний нягтралыг сайжруулан дээд зэргийн чанартайгаар гаргах болон хүлээн авах боломжтой.

- Энэ үйлчилгээг хэрэглэгчид авахын тулд?

“Сансар кабель”-ийн хэрэглэгч байх хэрэгтэй. Тиймээс хэрэглэгчид ашиглаж буй кабелийн телевизийн суурь шугамыг ашиглах тул “Сансар кабелийн” хэрэглэгчид нэмэлт утас татах шаардлагагүй зөвхөн тоон системийн хүлээн авагчийг худалдан авахад хангалттай. Мөн шинээр тоон телевизийн үйлчилгээг авах хэрэглэгчид сар шинийн урамшуулал болгон “Сансар кабел”-ийг үнэгүй холбуулах боломжтой юм.

- Үнэ нь ямар байдаг юм?

Энэхүү хүлээн авагчийг 85 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Манай компани сар шинийн урамшууллаа зарлан тоон телевизийн хүлээн авагчыг 50.000 төгрөг болгож хямдаруулаад байгаа. Нэмж хэлэхэд холболтын хураамж үнэгүй боллоо. Та бүхэн яараарай.

- Үйлчилгээний гэрээг ямар хугацаагаар хийх вэ, Хэрэглэгч үйлчилгээгээ түр хаалгах боломж бий юу?

Манай үйлчилгээний гэрээ нэг сараас дээш хэдэн жилээр ч сунгагдаж болдог. Хэрвээ хэрэглэгч маань гадаад явах, өөр газар руу нүүх, цаашид дижитал кабель ашиглах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас гэрээг бусдад шилжүүлэх, түр зогсоох мөн өөрийн танил хамаатнуудад шилжүүлэх боломжтой юмаа.

- Холболтын хураамж гэж авах уу?

“Сансар кабель” компанийн хэрэглэгч бол дижитал хүлээн авагчийг холбуулахад 5000 төгрөг. Харин шинээр хэрэглэгч болж байгаа бол 15000 төгрөг байдаг.

- Дижитал кабель ажиллахгүй байх тохиолдолд хэнд хандах вэ?

Та үйлчилгээний лавлах утсаар 11-313752-аар шууд операторуудтай холбогдон техникийн зөвлөгөө авах бүрэн боломжтой.