Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд”Манай гэр” асрамжийн төв иж бүрэн компъютер, дагалдах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

05.13 2019

Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд”Манай гэр” асрамжийн төвийг сонгож тэнд амьдарч, сурч боловсорч байгаа хүүхдүүдийг эрдэм номондоо шамдан сурахад нь дэмжлэг болох иж бүрэн компъютер, дагалдах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Биднийг очиход хүүхэд багшийн хамтарсан бүтээлүүдийг танилцуулсан ба хүүхдийг мөнгөтэй харилцаж сургах үүднээс хүүхэд тус бүрт хадгаламж нээсэн байсан. Хүүхдийн төлөө өөрсдийгөө зориулан ажиллаж байгаа “Манай гэр” асрамжийн төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.