Монгол HD

09.11 2015

Монгол телевиз нь 2009 оны 9 сарын 10-нд албан ёсны нээлтээ хийсэн Монголын анхны HD телевиз болон мэндэлсэн. Анх олон улсын стандартын дагуу тоноглосон шууд нэвтрүүлгийн хоёр студи, 600 цагийн багтаамжтай хоёр сервер, дуу оруулалтын 2 студи, эвлүүлгийн 8 цэг бүхий өөрийн телевизийн байрнаас 11 Гигагерцийн давтамжтай радио релейний дамжуулах станцыг ашиглан Оросын мэргэжилтнүүдтэй хамтран босгосон Чингэлтэй уулан дахь 58 метр өндөр цамхагт байрлах 10 киловаттын хүчин чадалтай нэвтрүүлэх станцаар дамжуулан Улаанбаатар хотод цацаж эхэлсэн.

Онцлох хөтөлбөрүүд:
• М кино
• Соёл урлагийн мэдээ
• ”Шинэ Монгол” теле сэтгүүл
• Онлайн хөтөлбөр