“САНСАР КАБЕЛЬ ХХК” ТОП-150 аж ахуйн нэгжид дахин шалгарчээ.

04.26 2013

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, шилдгүүдээ өргөмжлөх ёслолын ажиллагаа 2013 оны 4 сарын 15нд болж өнгөрлөө. Өнөө цагт олширсон олон шалгаруулалт, ёслолын арга хэмжээнүүдийн дотроос бүтээсэн ажил үйлс, улс орны хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь аж ахуйннэгжүүдийг үнэлж, шалгаруулдгаараа энэ арга хэмжээ өргөн агуулгатай, өндөр ач холбогдолтой болдог билээ. Үндэсний компаниуд, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж, мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа билээ.
    ТОП-150 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлага, шинээр бий болгосон ажлын байр, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, инноваци, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг хийсэн ажил, санал санаачилга, үр дүн зэргийг авч үзсэн бөгөөд“Сансар кабель” ХХКомпани эдүгээ 9 дэх удаагаа ТОП-150 аж ахуйн нэгжийн өргөмжлөлийг гардан авч байна.2003 онд компани анхны ТОП-150 аж ахуйн нэгжийн нэгээр тодорч байсан бөгөөд үүнээс 2005 оноос хойш өнөөг хүртэл дараалан 8 удаа ТОП аж ахуй нэгжээр шалгараад байна.
    “Сансар кабель” ХХК нь 1995 оноос эхлэн мэдээлэл технологийн салбарт өнөөг хүртэл хүчин зүтгэж ирсэн бөгөөдшинэ дэвшилтэт техник технологи болон үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үзүүлж, чанарын өндөр түвшинг ханган ажилласаар иржээ. Өдгөө 18 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн тус компани өнөөдөр хэрэглэгчдийн хэзээний танил болоод зогсохгүй гадаад дотоодын харилцагч компаниуд, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш нь байж, харилцан ашигтай, эрх тэгш үйлчилгээ үзүүлсээр ирсэн Монголын Топ байгууллагуудын нэг юм.