Сонголын бэрхшээлтэй 29-р бүрэн дунд сургуульд сургалтын тоног төхөөрөмж бэлэглэлээ

07.10 2015

Сансар кабель ХХК үүсэн байгуулагдаад 20 жилийн ойтоогоо золгож байгаа билээ. Энэхүү 20 жилийн ойн хүрээнд нийгэмрүү чиглэсэн олон олон буяны, хандивийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь нийслэлийн СБД-ийн сонсголын бэрхшээлтэй 29-р бүрэн дунд сургуульд хүүхэд багачуудыг хичээл хийхэд нь дөхөм болгох үүднээс проектер болон дэлгэц гардуулан өгсөн явдал байлаа.

Сансар кабель ХХК энэхүү тусгай сургуульд жил болгон хандивийн гараа сунгадаг бөгөөд үүгээр ч зогсохгүй хүүхдүүдийн дотуур байранд өөрийн кабелийн телевиз болон интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүй хэрэглүүлж мөн анги танхимийг нь тохижуулж өгч байсан. Сансар кабель ХХК ойн хүрээндээ мөн олон олон хандив тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай