Сүлд тв

09.11 2015

“Спортын “Сүлд” Телевиз нь 2014 оны 7 сарын 10-ны өдөр анхны эфирээ орон даяар цацаж эхэлсэн бөгөөд шинэ удирдлагын багтай, шинэ бодлого өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг телевиз юм. Сүлд ” телевиз нь Panasonic фирмийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож, SMPTE 292М (H.264/MPEG-4 AVC) олон улсын стандартын дагуу дүрсийг HD 1080 50i-1920x1080 pixel нягтаршилттай, дууг AES/EBU стандартын дагуу францын Dalet фирмийн Dalet Brio-Playout сервереер эфирээ дамжуулдаг. “Сүлд ” телевиз хоногт 18 цагийн нэвтрүүлгийг Univision IPTV , Skymedia IPTV сувгаар, Сансар кабель, “Сансар MDHS”, “MNBC”, “Хийморь” “Талст”, мөн “DDish” сансарын хиймэл дагуулийн 19-р сувгаар орон даяар төдийгүй Солонгос, Хятад, Казахстан, Энэтхэг болон Азийн 29 гаруй оронд тус тус эфирээ дамжуулж байна.

Онцлох хөтөлбөрүүд:

Монголын сагсан бөмбөгийн шууд тоглолтууд болон үнэсний бөхийн барилдаануудыг шууд дамжуулдаг телевиз юм.