Танин мэдэхүйн телевиз

09.11 2015

Танин Мэдэхүй телевиз нь 2006 оны 4 сарын1-нд анхны нэвтрүүлгээ бэлтгэж үзэгч олондоо хүргэснээс хойш байнгын үйл ажиллагаатай болж өдөр бүр 08:00 - 03:00 цагийн хооронд тогтмол эфир явуулсаар байна. Энэ богино хугацаанд Улаанбаатар хотын үзэгчдийн 12% буюу 120.000 гаруй үзэгчдийг байнгын үзэгчдээ болгож чадсан бөгөөд энэ тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тус телевиз иргэний сэтгүүл зүйд суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлдэг нь, гарсан нэвтрүүлэг болгоноос нь харагддаг. Тиймдээ “ТМ” телевизийн нэвтрүүлгүүдийн 90 орчим хувь нь олон нийт үзэгчдийнхээ санаа бодлыг тусган тэдний дуу хоолойг сонсдогоороо бусдаас онцлог. Мөн “ТМ” телевиз нь ХБНГУлсын DW телевизтэй хамтран ажилладаг бөгөөд улирал тутамд тус телевизээс мэргэжилтэн урьж уран бүтээлчдээ сургалт зөвлөгөө өгдөг юм байна