Түүхэн товчоон

Сансар Кабель ХХК анх 1995 онд “Сансар” кабелийн телевиз нэртэйгээр байгуулагдаж мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх үйлчилгээг монголд анх удаа нэвтрүүлсэн юм.

1999 Монголд анхны шилэн кабелийн сүлжээг байгуулсан.
2003 STV-1 өдөр бүрийн нэвтрүүлэг, STV-2 хөгжим, зар сурталчилгаа, STV-3 хүүхэлдэйн киноны сувгуудыг тус тус байгуулсан.
2004 Парламентын суваг (Улсын их хурал, байнгын хороодын хуралдааныг шууд нэвтрүүлж буй) нээсэн.
2005 Анхны тоон телевизээр олон сувгийн нэвтрүүлгийг “MUDS”-ээр дамжуулсан.
2005 Монгол Улсын Харилцаа Холбооны зохицуулах хорооноос Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлийн “ДАВАМГАЙЛАГЧ” үйлчлэгч компаниар тодорсон.
2005 Өндөр хурдны интернэтийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
2005 24 цагын Хөгжмийн Суваг нээсэн.
2006 “Шинжлэх Ухаан, Танин мэдэхүйн сувгыг нээсэн.
2007 Шилэн кабелийн гол шугамын өргөтгөл хийсэн. Шилэн кабелийн тойргийн 2 сүлжээг ашиглалтанд оруулсан. MDHS ХХК-ийг байгуулж тоон технологиор агаарын олон сувгын кабелийн телевиз байгуулсан.
2008 Салбар шугамыг шилэн кабелиар сольж тоон телевизийн студийг шинээр байгуулсан.
2009 Шилэн кабелийн гол шугамын өргөтгөл хийж салбар 8 студи байгуулсан.
2009 “Сансар Кабель” ХХК-ний Захиргаа Үйлдвэрчний Эвлэлийн хороотой байгуулж, ”Хамтын гэрээ”-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ажилтнууддаа орон сууц олгож эхэлсэн.
2010 Тоон системийг шилэн кабелийн хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
2011 Тоон телевизийн сигналыг хэрэглэгчдэд шилэн кабелиар хүргэж эхэлсэн.
2011 Парламент, SCH телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар дамжуулсан.