Улсын тэргүүний 68-р цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэв.

05.29 2013

"Сансар медиа" групп нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч компаний хувьд эх орны ирээдүй болсон бяцхан үрстээ зориулсан үйл ажиллагааг дэмжиж мөн олон олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг билээ.


Улсын тэргүүний 68-р цэцэрлэгтэй хамтран ажиллаад багагүй хугацааг үдэж байгаа бөгөөд энэ жилийн " Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болон Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан "Сансар медиа групп"-ын Залуучуудын зөвлөлийн зүгээс зохион байгуулан биеийн тамирын иж бүрэн тоглоом хэрэгсэл болон гарын бэлгийг гардуулсан юм.

Ирээдүй эхлэл, энхрий бяцхан үрстээ эрүүл энхийг хүсье.