Хүүхдийн спортын V их наадамын ерөнхий ивээн тэтгэгч “Сансар кабель”

09.28 2015

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолоор Монголын хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах шийдвэр гарч Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж байна

Монголын хүүхдийн спортын “V” их наадмыг ирэх есдүгээр сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 17 төрлөөр олон улсын наадам, олимпийн наадмын жишгээр анхан шатны тэмцээнээс тэмцээнээс эрхээ авч, өрсөлдөх бөгөөд их наадмын хөтөлбөрт паралимп, дифлимп, тусгай олимпийн спортын төрлүүдийг багтааснаараа Монголын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж хэлэхдээ "Энэхүү их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно” гэдгийг онцолсон юм.

Энэхүү наадамд нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. Энэ үеэр их наамдын элч төлөөлөгчөөр Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, Олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг нар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг тамирчин эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад Эрүүл мэнд, спортын яамнаас уриалсан билээ.

Сансар кабель ХХК харилцаа холбооны салбарт манлайлагч байсаар энэхүү 2015 онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Ойн хүрээнд олон нийтрүү чиглэсэн олон олон ажилууд хийж мөн төр засгаас зохион байгуулж буй ажиллуудад идэвхитэй оролцож, компанийн зүгээс тусламж дэмжлэг үзүүлсээрирсэн билээ. Үүний нэг тод жишээ нь хүүхдийн спортын “V” их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа явдал юм.

Их наадамд оролцож буй өсвөрийн тамирчид нь 2020 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөх үндэсний шигшээ багийн залгамж халаа нь болж, ирээдүйд тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан одууд болно гэдэгт итгэлтэй байна.

Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгаран их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн өсвөрийн тамирчид та бүхэндээ төрөлх нутаг, суралцдаг сургууль, хичээллэдэг клубынхээ нэрийг өндөрт өргөж, авьяас чадвараа дайчлан их наадмын аваргууд болохын ерөөлийг дэвшүүлье.

Хүүхдийн спортын V их наадам нь 09/12 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж 09/19 нд Их эзэн Чингис хааны талбайд хаалтын үйл ажиллагаагаа явуулсанаар дуусч байна.

Сансар медиа групп

Маркетинг Бизнес Хөгжлийн Алба