Хүүхдийн төв сувилалд хандив өглөө

02.23 2017

Манай компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн жил бүр уламжлал болгон хандивын үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
Бид энэ удаад Монголдоо ганцхан гэх тодотголтой Хүүхдийн төв сувилалын үйл ажиллагааг дэмжин ажиллаа.
Уг асрах сувилалын 0-3 насны бяцхан хүүхдүүдээ хүүхэд хөгжүүлэх ном, тоглоом, сургалтын материалууд мөн хүүхдэд шаардлагатай байгаа эмнэлэгийн утлагын аппратууд, телевизор болон өөрсдийн тоон тв-н үйлчилгээг үнэ төлбөргүй өгч бэлэг барьлаа.
Ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ төлөө энхийн манаанд зогсож байгаа Хүүхдийн төв сувилалын хамт олонд ажлын амжилт хүсье .