CCTV1

09.10 2015

Энэхүү суваг нь анх нээгдсэн цагаасаа эхлэн өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээ өөрчлөлгүй өдийг хүрсэн бөгөөд дэлхийн олон олон улс оронд өөрийн нэвтрүүлэг, мэдээгээ цацасаар байна. Анх 1958 онд байгуулагдаж байсан. Телевизийн хөтөлбөртөө спортын төрлийн тэмцээнүүдийг оруулж өгсөн бөгөөд хөл бөмбөг болон олимп дэлхийн World Cup тэмцээнүүдийг цацаж эхэлсэн. 1972 онд өөрийн телевизээ хиймэл дагуулаар цацаж эхэлсэн. 1978 онд нэрээ өөрчлөн China Central Television (CCTV) болжээ. CCTV – 1 суваг бол Хятадын үндэсний томоохон сувгуудын 1 юм. CCTV-1 суваг нь бүх төрлийн мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэдэг ба дэлхийн ихэнх орнуудад үзэх боломжтой байдаг билээ. Өнөө үед CCTV-1 суваг нь Хятадын хамгийн нөлөө бүхий мэдээ мэдээлэлийг нэвтрүүлэгч болсон байна.