DW

09.10 2015

DW(Герман) телевиз: Дэлхийн 60 гаруй улсад 1500 орчим сурвалжлагчид нь ажилладаг тус телевиз нь 1953 оны тавдугаар сарын 3-ний өдөр анхны нэвтрүүлгээ Герман даяар цацаж эхэлжээ. Герман, англи, хэлнээс гадна испани хэлээр хоёр цагийн нэвтрүүлгийг явуулдаг. Одоогоор DW хиймэл дагуулын сүлжээг ашиглан 31 хэлээр нэвтрүүлгээ цацаж байна. Мөн 4300 гаруй телевиз, 436 эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ойролцоогоор 120 сая хүн DW телевиз болон DW радиог хүлээн авдаг. Мөн интернэтийн DW-WORLD.DE хаягаар нэвтрүүлгээ цацаж байна.