Eco channel

09.11 2015

“Эко Суваг” HD телевиз нь 2012 оны 4 сараас эхлэн “Жигүүр Гранд” Группын отгон салбар компани болон үүсгэн байгуулагдсанаар Монгол орон даяар өөрийн нэвтрүүлгээ цацаж өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. “Эко суваг” HD телевизийн уран бүтээлчид Эх орондоо болж буй нийгэм эдийн засгийн мэдээ мэдээллийг хүргэхээс гадна дэлхийн өнцөг булан бүрд болж байгаа үйл явдлыг хурдан шуурхай цаг алдалгүй үзэгчиддээ хүргэдэг болно.“Эко Суваг” телевиз нь Хятадын ССТV, Их Британы BBC tv, Германы DW, Өмнөд Солонгосын SBS TV, KBS TV зэрэг дэлхий томоохон хэвлэл мэдээллийн сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилладаг. Солонгосын SBS, KBS телевизүүдээс шоу нэвтрүүлэг, олон ангит баримтат кино зэргийг онцгой эрхтэйгээр өөрийн телевизийн эфирээр цацан нэвтрүүлдэг.