Etv HD

09.11 2015

“Тод харуулна...” хэмээх уриатай ETV HD телевиз, Монгол Улсын телевиз хэмээх их айлд нэгдээд даруй хоёр жил болж байна. Үзэгчдийн оюуны хэрэгцээ өндөр болсон энэ цаг үед тус телевизийн уран бүтээлчид уран сайхны төрөл бүрийн нэвтрүүлэг шинээр бэлтгэн нэвтрүүлж үзэгчдийн сонирхлыг татаад байгаа билээ. Энэ ч утгаараа ETV телевиз цаг хугацаатай зэрэгцэн алхах бус, харин цаг хугацааны хөтөч болж олон улсын жишигт нийцүүлэн HD систем рүү шилжүүлсэн аж.