Mass tv

09.11 2015

Нийгэм эдийн засгийн МАСС ТВ Телевизнь 2013 оны 12-р сараас үйл ажиллагаагаа эхлэн мэдээлэлд тулгуурласан хөтөлбөр, тойм ярилцлага,мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой телевиз юм.
Масс ТВ телевиз нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр нийтлэлийнхээ бодлогыг тодорхойлон ажилладаг. Тийм ч болохоор 2014 оны 9-р сараас эхлэн "Их Монгол ФМ – 99,7” радиотой хамтран "Ард түмний дуу хоолой” шууд нэвтрүүлгийг бэлгэн хүргэж, үзэгч болон сонсогч иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсох бусдад түгээх анхаарал татсан сэдэв хөндөн ярилцаж, нийгмийнхээ үүргийг биелүүлж байна. Тус нэвтрүүлэгт яригдсан санал санаачлага хүсэлтийг нэг бүрчлэн тэмдэглэн авч судлан түүний мөрөөр мэдээ сурвалжлага хийн хүргэж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгаа нь харагдаж байна.