Royal HD tv

09.11 2015

Рояал телевиз нь Монголын телевизийн салбарт шинээр мэндэлж 2011 оны 11 сарын 11-ны өдөр туршилтын эфирээ НD форматаар үзэгч олондоо анхлан хүргэсэн ба 2012 оны 01-р сарын 16-ны өдрөөс үндсэн хөтөлбөрийн дагуу ажиллаж эхэлсэн. Рояал телевиз нь нийгмийн бүхий л салбарт оюунлаг гэгээлэг уур амьсгал, эерэг хандлага, өөрчлөлтийг мэдрүүлэхийг эрхэмлэн нэвтрүүлэг, бодлого чиглэлээ монголын хүн амын 70%-г бүрдүүлж байгаа 35-с доош насныхан буюу залуучуудад хандсан тэднийг соён гэгээрүүлэх, зөв замаар, зөв алхахад гэрэл гэгээ тусгах зорилтод нийцүүлэн ажилладаг.