SCH

09.11 2015

Тус телевиз нь Сансар КаТВ-ээр дамжуулан нийслэлийн 70 гаруй хувьд, хөдөөгийн хот суурин газруудад шилэн кабелиар, орон нутаг болон гадаадын улс орнуудад хиймэл дагуулаар эфирээ цацах юм байна. Уран бүтээлчдийн хувьд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, чадварлаг багаас бүрдэх бөгөөд улс төр, нийгмийн сэдэвтэй асуудал хөндсөн хурц нийтлэл нэвтрүүлгүүд, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүй, чөлөөт цагийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэн толилуулж байх нь ээ. ТВ бүр өөр өөрийн өнгө төрхөөрөө нэг нь нөгөөгөөсөө ялгардаг. Тэдний нэгэн адил өөрийн гэсэн цоо шинэ төрхтэй, цоо шинэ нэвтрүүлэгтэй SCH телевиз отгон телевиз болон мэндэлж, бидний үзэх суваг нэгээр нэмэгдэх нь ээ.