TV-9

09.11 2015

ТВ-9 телевиз нь үзэгчиддээ 24 цагийн турш эфиртэй Монголын анхнытелевиз. Өнгөрсөн 7-н жилийн хугацаанд ТВ-9 телевизийн уран бүтээлчид Эх орондоо болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг хүргэхээс гадна, дэлхийн өнцөг булан бүрд болж байгаа үйл явдлыг хурдан шуурхай цаг алдалгүй мэдээлж, интернэтээр нэвтрүүлгээ цацаж гадаадад суугаа монголчууддаа болон бусад орны иргэдэд Монголын тухай мэдээллийг үзүүлж, өөрийн оронтой танилцах боломжийг нээснээр дэлхийд танигдах үндэс сууриа тавьсан юм.

Онцлох хөтөлбөрүүд:
• "Энэ өдөр" мэдээллийн хөтөлбөр
• "АХА" танин мэдэхүйн нэвтрүүлэг
• Music and ТВ Зууч
• Үндэсний Бөхийн барилдаан