Аналоги кабелийн телевиз

  • Аналоги телевиз
  • Аналоги систем
  • Давуу болон сул тал

Аналоги телевиз нь кодчилогдсон аналоги дуу бичлэг, аналоги видеог сигналаар нэвтрүүлэх үйл явц бөгөөд үүнийг аналоги дамжуулалт гэж нэрлэдэг. Тус сигналын тусламжтайгаар мессеж дамжих ба түүнийг сигналын давтамж гэдэг. Өмнөх бүх тоон дамжуулагчтай дижитал телевизүүд нь аналоги сигналыг ашигладаг байсан.

Нэвтрүүлэгч телевизүүд NTSC (National Television System Committee – Үндэсний телевизийн системийн хороо), PAL (Phase Alternating Line – Үеийг сэлгэх зурвас), SECAM (Sequential Color with Memory – Санах ойтой дэс дараалсан өнгө) гэх мэт системүүдээр код шифрлэдэг. Дараа нь RF modulator (Радио давтамжыг өөрчлөгч) нь энэ сигналыг хамгийн өндөр давтамжтай(VHF – Very High Frequency) / (UHF – Ultra High Frequency) болгож өөрчилдөг.Телевизийн дүрсний бүтэц нь дэлгэц дээрх зураасан шугамнуудаас бүрддэг бөгөөд эдгээр шугамнууд нь тод,бүдэг байдлаараа хоорондоо ялгардаг бахүний нүд тухайн шугамнуудын нийлэмжийг нэг зураг болгон хартал шугаман үеүд нь маш хурдан зурагдаж байдаг.Шугаман үеүд тасралтгүй солигдсоноор дүрсийг хөдөлгөөнтэй болгож харагдуулдаг. 

Телевизийн систем нь тод гэрэлтүүлэлт, өнгөний бүрдэл, зэрэг холилт (босоо,хөндлөн), дуу авианы сигналыг шаарддаг ба эдгээрийг радио дамжуулагчаар нэвтрүүлдэг.

Хамгийн анхны худалдаанд гарч байсан телевиз харцагаан өнгөтэй байсан бөгөөд 1950 оноос эхлэн өнгөт телевиз худалдаалагдаж эхэлжээ. Түүнээс хойшаналоги телевизийн систем дэх дүрсний хэмжээ, нягтрал тасралтгүй өөрчлөгдөж,давтамж, дуу авианы тал дээр чхувирлууд гарсаар ирсэн.ITU (International Telecommunication Union – Олон улсын харилцаа холбооны үйлдвэрчдийн эвлэл)–с стандарчлагдсан хар цагаан дүрстэй телевиз ч 1950-иад онд мөн худалдаалагдаж байсан байна.

Аналоги систем/сигнал нь цагийн өөр хоорондоо ялгаатай тоон хэмжээтэй үргэлжилсэн дохио/сигнал юм.Аналоги нь жижиг хэлбэлзлээрээ тоон буюу дижитал сигналаас ялгаатай бөгөөд дамжуулах шинж чанарыг ашиглан мэдээллийг илгээдэг. Шинж чанар нь цахилгаан гүйдэл, цэнэг байдалтайгаарилүү их хэрэглэгддэг.

Ямар ч мэдээлэл аналоги сигналаар дамжиж болох бөгөөд ихэвчлэн физикийн үзэгдлийн (дуу авиа, гэрэл, цаг агаар, байрлал/даралт) нөлөөн дор сигналийн түвшин хэлбэлзэж байдаг.

Онолын үүднээс аналогисигнал нь хязгааргүй задрал боловч амьдрал дээр энэ нь дуу авиатай адилхан.Тиймээс аналоги мөн дижитал сигналууд нь задрал, давтамжын урт дээр хязгаарлагдмал байдаг.Аналоги сигнал нь шугамын нөлөө, дуу авианы нөлөөнд хүчтэй автагддаг ба энэ нь сигналын түвшинг бууруулдаг учраас дижитал сигналаас илүү төвөгтэй байдаг.

Үүний адилаар дижитал өгөгдлийн урсгалд ч мөн алдаа гарч болдог.Аналоги сигналтай харицуулахад дижитал сигнал илүү нарийн бүтэцтэй байдаг ба илүү их давтамжын урт шаардагддаг.Ямар нэгэн гэмтэл учрахад аналоги сигнал дээр илрүүлэхэд хэцүү байдаг болдижитал сигнал дээр гэмтэл саатлыг илрүүлж, засч болдог давуу талтай юм.

analogue signal

Давуу тал:

Аналоги сигналын гол давуу тал нь хязгааргүй хэмжээгээр салаалах бололцоотой байдаг.Мөн сигналыг дамжуулж боловсруулах үйл явц нь дижитал сигналтай харьцуулахад илүү энгийн, хялбар.

Сул тал:

Аналоги сигнал байнгын хэлбэлзэл дор байдаг ба энэ ньтүүнийг ямар нэгэн гадны нөлөөнд хялбар өртөх боломжтой болгож байдаг. Сигнал урт шугамаар цаашаа задрах, дахин салаалах, дамжуулах тохиолдолд өөрийн хэмжээг алддаг. Уг гадны хүчин зүйлүүд нь сигнал алдагдалт, гажилт зэргийг бий болгодог. Аналоги сигналын энэ алдагдлыг сэргээх боломжгүй бөгөөд хэрэв уг сигналыг сайжруулахыг оролдвол түүнд нөлөөлсөн бусад долгион, сигналуудыг мөн адил дэмждэг бөгөөд дан ганц сигналыг шүүж сайжруулах боломж байдаггүй.