Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа:

Та бүхний амар амгаланг айлтгаж нийт хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

“Сансар кабель” компани Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 22 жил болжээ. Энэ хугацаанд бид үйлчлүүлэгч, харилцагч та бүхний хэрэгцээнд бүх талаар нийцсэн, чанартай үйлчилгээ хүргэж улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн бодит хувь нэмэр оруулахыг зорилгоо болгон, хүчин чармайлт тавин хөдөлмөрлөж ирсэн билээ. Өдгөө бид үйл ажиллагааны өөр төрөл чиглэлтэй, бие даасан “Сансар интернэт” ХХК,“MDHS” ХХК, “Сансар дижитал” ХХК, “Сансар тур” ХХК, SCH болон S music телевиз зэрэг салбар компаниудтай “Сансар медиа групп” болон өргөжжээ.

Бидний энэхүү хүчин чармайлтыг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, нэр хүндтэй шагналаар шагнаж байсан нь манай хамт олонд урам зориг дүүрэн ажиллаж, цаашид ихийг бүтээх эрмэлзлэлийг байнга төрүүлж байдаг билээ. Биднийг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн гадаад ,дотоодын байгууллага, телевизүүд, харилцагч үйлчлүүлэгч нартаа манай хамт олон ямагт талархаж явдгаа илэрхийлж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, та бүхний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэх болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна.

Гүнээ хүндэтгэсэн

А.Энхбат
Ерөнхий захирал