Танилцуулга
Сансар кабель ХХК нь “Сансар” кабелийн телевиз нэртэйгээр байгуулагдаж мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх үйлчилгээг монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Одоо үйл ажиллагааны өөр өөрийн гэсэн чиглэлтэй бие даасан:
• “Сансар интернэт” ХХК
• “MDHS” ХХК
• “Сансар дижитал” ХХК
• “Сансар тур” ХХК
• “SCH” телевиз
• “Парламентын суваг” телевиз
зэрэг салбар компаниудтай болж медиа групп хэлбэрээр өргөжин тэлээд байна. Бид ажил үйлчилгээгээ чанартай хийж гүйцэтгэх, хамрах хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэхэд цаг ямагт анхаарч ажилладаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд кабелийн телевизийн аналоги сүлжээг шилэн кабелийн сүлжээнд шилжүүлэх ажлыг 2007 онд эхлүүлж, 2010 онд хийж дуусгаснаар Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан гол болон салбар шугамын шилэн кабелийн нэгдсэн сүлжээтэй болоод байна.
Дэлхий нийтээрээ аналоги системээс дижитал систем рүү шилжих үйл авц эрчимжиж байгаатай холбоотой Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газраас баримталж буй бодлогын дагуу “Сансар кабель” ХХК нь дижитал систем рүү шилжих үйл явцыг Монголд нэвтрүүллээ. Энэхүү систем нь дэлхий нийтээр даган мөрдөж байгаа DVB-C стандарт, сайжруулсан MPEG-2 технологид суурилсан үйлчилгээ бөгөөд хяналтын нарийн системтэй орчин үеийн дэвшилтэт технологи юм.Тус технологийг нэвтрүүлснээр “Сансар” кабелийн телевизийн хэрэглэгч нэвтрүүлгээ аналоги болон тоон системйн аль нэг төрлөөр сонгож үзэх боломжоор хангагдах ба аналоги 64 суваг үздэг байсан бол одоо шилэн кабелийн сүлжээгээр тоон системийг ашигласнаар 100-с дээш сувгийг дуу дүрсний өндөр нягтралтайгаар өөрийн сонголтоор үзэх боломж бүрдэж байна.