Та манайд ажилласнаар
Монголын Мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч Сансар медиа групп өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дотор Монголын хамгийн анхы кабелийн телевиз болох “Сансар кабель” ХХК нь мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Манай компани 200 гаруй ажилтан ажиллагсадтай Улаанбаатар хотыг бүрэн хамарсан шилэн кабелийн шугам сүлжээн дээр тулгуурлан аналоги болон тоон кабелийн телевизийн үйчилгээг нийт оршин суугчдийн 80 гаруй хувьд үзүүлж байна.
Та манай компанид ажилласнаар дараах давуу талуудыг эдлэх болно
- Тогтвортой, таатай ажлын байр
- Эрч, хүчтэй эвсэг хамт олон
- Өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
- Өрсөлдөөнт цалин урамшууллыг санал болгож байна.