Тоон кабелийн телевиз

  • Яагаад тоон телевиз гэж?
  • ҮНДСЭН БАГЦ

Дэлхийн улс орон бүр олон төрлийн тоон телевизийн стандартуудаас өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан аль нэгийг нь сонгон ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр үндсэн 4 төрлийн стандартыг түгээмэл ашиглаж байна.

Үүнд:

ATSC (AdvancedTelevision Systems Committee)

ISDB-T (Integrated Services Digital BroadcastingTerrestrial)

DVB-T (DigitalVideoBroadcastTerrestrial) – DVB-T2 (Digital Video Broadcast Terrestrial2)

DTMB (DigitalTerrestrial Multimedia Broadcast)

Харин манай улс Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэхдээ DVB-T2 системийг сонгон нэвтрүүлэхээр “Засгийн газрын тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эхлүүлэн ажилласан бөгөөд 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр бүрэн ашиглалтанд оруулаад байна.

Давуу тал:

Шилэн кабель нь дижитал сигналыг дамжуулах бүрэн боломжтой.

Улс орны хувьд давтамж ашиглалтын зурвас нэмэгдэнэ.

Нэвтрүүлгийн бүрхэлтийн хүрээ нэмэгдэнэ.

Сувгийн гажилт муруйлтыг эсэргүүцэх систем сайтай, нөлөөлөлд бага өртдөг.

Нэмэлт өгөгдөл дамжуулах боломжтой.

Шахалт хийх өргөн боломжтой.

Хөдөлгөөнт хэрэглэгч телевиз хүлээн авах боломжтой.


Тоон кабелийн телевизийн хүлээн авагч төхөөрөмжийн давуу талууд

  • Тоон кабелийн телевиз хүлээн авагч - /Set Top Box/
  • HD SET TOP BOX

HIGH DEFINITION SET TOP BOX гэдэг нь телевизтэй холбогдох долгион тохируулагч сигналыг контент рүү шилжүүлж, дэлгэц дээр гаргадаг төхөөрөмж юм.HD SET TOP BOX нь кабелиас ирж байгаа сигналын чанарыг сайжруулдаг.Үүнээс гадна SET TOP BOX нь кабелийн телевиз болон хиймэл дагуулын телевизийн системд ашиглагддаг ба хүлээн авагч телевизийн тусламжтайгаар кабелиас ирж буй сигналийг хувиргадаг.

HD BOX – ыг SD BOX-ноос ялгаж байгаа хамгийн гол онцлог нь дүрсийг 1080p нягтралтай, дүрсний өндөр чанартай гаргадаг.

Sansar HD box

1. Дуу, дүрсний өндөр чанар:

Жирийн аналог сувагны дүрсний нягтрал ойролцоогоор 420p байдаг. Харин Set top Box төхөөрөмжийн тусламжтайгаар дүрсний нягтрал нь 720p хүртэл сайжирдаг мөн телевизийн дуу авианы гаралт илүү цэвэрхэн болдог.

Sansar standard box

2. Олон суваг:

Set top box нь хэрэглэгчийг илүү олон сувгуудыг чанарын өндөр түвшинд үзэх боломж олгодог.

Sansar channels

3. Дуртай Суваг (Favorites):

Энэ нь хэрэглэгчийг өөрийн дуртай сувгийг сонгон хадгалахад зориулагдсан цэс юм. Ингэснээр хэрэглэгч олон суваг дундаас өөрийн дуртай сувгийг олж үзэхэд илүү хурдан, амар болдог.

Sansar favorites

4. Цаг тохируулагч:

Цаг тохируулагч нь хэрэглэгчийн хийсэн тохиргооны дагуу тодорхой цагуудын хооронд STB сувгуудыг автоматаар солидог.Жишээ нь хэрэглэгч ямар нэг сувгийг орой 7 цагт үзэхээр тохируулсан бол STB оройны 7 цагт автоматаар тухайн сувгыг гаргадаг..

Sansar timer

5. Parental Control:

Энэ нь 18–аас дээш насны буюу насанд хүрсэн хэрэглэгчид ашиглахад зориулагдсан ба бага насны хүүхдийг зохисгүй суваг үзэхээс сэргийлж PIN кодоор түгждэг функц юм.

Sansar parental controls

6. Box-н дээрх удирдлага:

HD BOX нь өөр дээрээ удирдлагатай байдаг ба хэрвээ алсын удирдлага эвдэрсэн эсвэл цэнэг дууссан тохиолдолд үүнийг ашиглах боломжтой.