Түүхэн товчоон
Сансар Кабель ХХК анх 1995 онд “Сансар” кабелийн телевиз нэртэйгээр байгуулагдаж мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх үйлчилгээг монголд анх удаа нэвтрүүлсэн юм.
1999 | Монголд анхны шилэн кабелийн сүлжээг байгуулсан. |
2003 | STV-1 өдөр бүрийн нэвтрүүлэг, STV-2 хөгжим, зар сурталчилгаа, STV-3 хүүхэлдэйн киноны сувгуудыг тус тус байгуулсан. |
2004 | Парламентын суваг (Улсын их хурал, байнгын хороодын хуралдааныг шууд нэвтрүүлж буй) нээсэн. |
2005 | Анхны тоон телевизээр олон сувгийн нэвтрүүлгийг “MUDS”-ээр дамжуулсан. |
2005 | Монгол Улсын Харилцаа Холбооны зохицуулах хорооноос Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлийн “ДАВАМГАЙЛАГЧ” үйлчлэгч компаниар тодорсон. |
2005 | Өндөр хурдны интернэтийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. |
2005 | 24 цагын Хөгжмийн Суваг нээсэн. |
2006 | “Шинжлэх Ухаан, Танин мэдэхүйн сувгыг нээсэн. |
2006 | Орон нутгийг мэдээлэлжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын 366 сум суурин газарт телевизийн олон сувгийн газрын сүлжээний төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцон амжилттай хэрэгжүүлсэн. |
2007 | Шилэн кабелийн гол шугамын өргөтгөл хийсэн. Шилэн кабелийн тойргийн 2 сүлжээг ашиглалтанд оруулсан. MDHS ХХК-ийг байгуулж тоон технологиор агаарын олон сувгын кабелийн телевиз байгуулсан. |
2008 | Салбар шугамыг шилэн кабелиар сольж тоон телевизийн студийг шинээр байгуулсан. |
2009 | Шилэн кабелийн гол шугамын өргөтгөл хийж салбар 8 студи байгуулсан. |
2009 | “Сансар Кабель” ХХК-ний Захиргаа Үйлдвэрчний Эвлэлийн хороотой байгуулж, ”Хамтын гэрээ”-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ажилтнууддаа орон сууц олгож эхэлсэн. |
2010 | Тоон системийг шилэн кабелийн хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. |
2011 | Тоон телевизийн сигналыг хэрэглэгчдэд шилэн кабелиар хүргэж эхэлсэн. |
2011 | Парламент, SCH телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаар дамжуулсан. |
2013 | Технологийн шинэчлэлтийг хийж өндөр зэрэглэлийн нууцлалын системийг төв студи дээр суурьлуулж тоон телевизийн нэмэлт үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. |